Беларусийн сөрөг хүчний удирдагч Францын Ерөнхийлөгчтэй уулзжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-09-29 14:25:46

ВИЛЬНЮС. /Reuters/. Беларусийн сөрөг хүчний удирдагч Светлана Тихановская Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроныг Литвад айлчлах үеэр нь уулзлаа гэж С.Тихановскаягийн албан ёсны “Telegram” хуудас мэдээлэв.


“С.Тихановская Беларусьт энэ оны наймдугаар сард явуулсан ерөнхийлөгчийн сонгуулиас үүдэлтэй улс төрийн мухардмал байдлыг зохицуулахад олон улсын зуучлалыг оролцуулах талаар хэлэлцэхээр төлөвлөсөн” гэж түүний хуудсанд тэмдэглэсэн байна.


Беларусьт наймдугаар сарын 9-нд болсон маргаантай сонгуулийн дараа Ерөнхийлөгч Александр Лукашенко, С.Тихановская нарын хэн хэн нь ялалт байгуулсан гэдгээ мэдэгдсэнээс хойш олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнөх болсон юм. 

Холбоотой мэдээ