13 суманд бороо оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-09-30 15:15:24

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн 13 суманд бороо оржээ.

Тус аймгийн УЦУОШТ-ийн мэдээлж буйгаар Цогт-Овоо суманд 26.5мм, Манлай 22.0мм, Даланзадгад 20.0мм, Ханхонгор 17.9мм, Баяндалай 12.0мм, Цогтцэций 10.0мм, Хүрмэн 6.0мм, Булган 5.0мм, Номгон 3.0мм, Цогт-Овоо 2.3мм, Ханбогд 2.0мм, Баян-Овоо 0.4мм, Гурвантэс 0.3мм, Сэврэйд 0.0мм бороо орсон байна. Энэ жил тус аймгийн ихэнх нутгаар гантай байсан. Зарим сумдаар хожуу бороо орж мал ногоолоод байгаа юм. Харин энэ удаагийн бороо тус аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарсан байна. Энэхүү борооны дараа дулаан байвал чийгээр таана таваглаж магадгүй гэж малчид хэлж байгаа юм. Ямартаа ч намраар бороо орсон нутгаар ирэх хаврын ногоо идэх угтамж чийг болдог аж.

Холбоотой мэдээ