Өндөр ууланд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль хийв

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-10-01 09:14:46

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өндөр ууланд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуульд нийт 52 алба хаагч оролцож байна. Энэхүү үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар болон Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид оролцлоо.  

Тус дадлага сургууль эхний өдрөө танхимын сургалтаар эхэлсэн юм. Харин хоёр дахь өдрийн сургалт өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт байрлах Хонгор морьт 1-р багийн нутагт орших "Сайханы хөтөл" хэмээх газар боллоо. Эл сургалтын зорилго нь эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, эмч, эмнэлгийн зааварлагч, жолооч, аврагч нарт ханан хад, асга өндөр уулархаг газар орон дээр эрэн хайх, аврах ажиллагааны үед нэрвэгдэгчид эмнэлгийн анхны тусламж үзүүлэх. Цаашлаад нэрвэгдэгсдийг аюулгүй газар зөөвөрлөх, ханан хаднаас нэрвэгдэгчийг буулгах дадлага сургуулийг бодит байдал дээр зохион байгуулж, гамшиг ослын голомтод ажиллах чадварыг дээшлүүлэх. Мөн албан хаагчдын сэтгэл зүйн бэлтгэл бэлэн байдлыг хангах, аврах ажиллагааны багаж хэрэгсэлтэй ажиллах дадлага олгоход оршиж байгаа ажээ. 



Холбоотой мэдээ