Мадридад хөл хорио тогтооно

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-10-01 10:31:27

МАДРИД. /CNN/. Испанийн нийслэл Мадрид болон тус хотын эргэн тойрны бүсэд коронавирусний халдварын тохиолдлын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан шинэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болжээ. 


Испанийн Засгийн газар болон бүс нутгийн удирдагчдын уулзалтаар тохиролцсон шинэ арга хэмжээнүүдийг тус улсын Эрүүл мэндийн сайд Сальвадор Илла лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулсан байна. 


С.Иллагийн мэдээлснээр, сүүлийн 14 хоногт 100 мянган хүн тутамд 500-гаас олон халдварын тохиолдол бүртгэгдсэн, нийт шинжилгээний 10-аас илүү хувийнх нь хариу эерэг  гарсан юм уу эрчимт эмчилгээний тасгийн орны 35-аас дээш хувь нь дүүрсэн бүсүүдэд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг тогтоох ажээ.


Шинэ хязгаарлалтын дагуу оршин суугчид шаардлагатайгаас бусад тохиолдолд гэртээ байх шаардлагатай. Мөн дэлгүүр, шөнийн цэнгээний газар, зоогийн газруудад нийт багтаамжийнхаа 50 хувьд үйлчлүүлэгч хүлээн авах, ердийн үеийнхээс эрт хаах шаардлага тавьжээ. 

Холбоотой мэдээ