Алслагдсан багийн айл өрхүүд эрчим хүчний алдагдалгүй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-10-05 16:47:52

Завхан/МОНЦАМЭ/. Улиастай сум алслагдсан багийн мал бүхий иргэдийн амьдардаг захын хорооллууддаа эрчим хүчний шугамтай болжээ.

Энэ ажлыг улсын төсвийн 318 сая төгрөгийн өртөгтэйгөөр, нийт долоон хэсэгт 1.5 км-ийн өндрийн эрчим хүчний шугамыг тавьсан байна. Дээрх хэсгүүдэд 0.4 квт-ийн хүчин чадалтай эрчим хүчний шугамын ажил хийснээр захын хорооллын айлууд бүрэн хүчин чадалтай эрчим хүчтэй болоод байна. Урьд нь захын хорооллын хэрэглэгчдийн хүчдэл нь унах явдал байсан бол энэ шугам татагдсанаар эрчим хүчний алдагдалгүйгээр хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж чадахаар болсон. Мөн гурван айлын дунд нэг шит байрлуулснаар эрчим хүчний байцаагч айл бүрээр ороод байх шаардлагагүй болсон. Энэ удаагийн эрчим хүчний шугамын барилга угсралтын ажлыг хийснээр 228 айл өрх эрчим хүчтэй болоод байгаа. Мөн Агьтын амны малчдын хороололд цахилгааны  шугамыг шинээр татаж  45 өрхийг цахилгаанаар хангах боломжтой боллоо гэж  Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв. 


Холбоотой мэдээ