“James Bond” киноны шинэ ангийн нээлтийг дахин хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-04 13:05:26

ВАШИНГТОН. /The Guardian/. “James Bond” цуврал киноны “No Time To Die” нэртэй шинэ ангийн нээлтийн хугацааг дахин хойшлуулж, 2021 оны 4 дүгээр сарын 2-нд хийхээр болжээ. Энэ тухай “MGM”, “Universal Piсtures” киностуди баасан гарагт “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


Дөрөвдүгээр сард нээхээр төлөвлөж байсан “No Time To Die” киног 11 дүгээр сараас үзэгчдийн хүртээл болгохоор шийдвэрлэсэн тухай өмнө нь мэдэгдэж байсан юм.


Энэхүү алдарт цувралын анхны кино “Доктор Ноу” гэдэг нэртэйгээр 1962 онд дэлгэцнээ гарч байжээ. Дашрамд дурдахад, Ж.Бондын хамгийн сүүлийн цуврал болох Сэм Мендесийн найруулсан “007: СПЕКТР” кино дэлхий даяар гарч, 880 сая гаруй долларын орлого авчирсан байна. Д.Крэйгээс гадна Ж.Бондын дүрд Шон Коннери, Жорж Лэзенби, Рожер Мур, Тимоти Далтон, Пирс Броснан нар тоглож байсан юм.

Холбоотой мэдээ