“Боловсролын цахим шилжилт” үзэсгэлэн үргэлжилж байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-10-05 10:59:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Боловсролын цахим шилжилт” үзэсгэлэн өнөөдөр 17.00 цаг хүртэл үргэлжлэх талаар БШУЯ-наас мэдээллээ. 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд эхэлсэн уг үзэсгэлэнгээр цэцэрлэгийн насны хүүхдийн бүртгэлээс эхлээд дээд боловсролын дипломын лавлагаа хүртэлх боловсролын бүх шатны үйлчилгээг цахимаар үзүүлж байна.  


Мөн үзэсгэлэнд сургууль, цэцэрлэгийн ирээдүйн дүр төрх, үйл ажиллагаа, эцэг эх, суралцагчид хил хязгааргүй цахим орчноос хичээл, сургалтын мэдээ, мэдээллийг хэрхэн хүлээн авч, өөрөө өөрийгөө хөгжүүлэх, бие даан суралцах боломжийг нэг дор харуулжээ.


Холбоотой мэдээ