Иргэд нарлан сууж, чөлөөт цагаа өнгөрөөх талбайтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-10-05 14:30:59

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн ЗДТГ-аас иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг нэмэгдүүлэх зорилгоор Сайншанд сумын зургадугаар баг Офицерийн 80 айлын орон сууцны хойно байрлах зам талбайг тохижууллаа.

Дээрх ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Дэлгэр баясах зам" ХХК ажилласан байна. Тус талбай нь сагсан бөмбөг, элсний волейбол, тоглоомын талбай зэргээс бүрдсэн иж бүрэн талбай юм.

Хүмүүс чөлөөт цагаараа гэр бүлтэйгээ амарч тухлах, залуус хүүхдүүд чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх нь хотын иргэдийн наад захын хэрэгцээ байдаг тул цэвэр аюулгүй орчныг бүрдүүлэх, хот тохижилтыг сайжруулах  ажилд анхаарал хандуулсан гэж орон нутгаас мэдээлэв.

Холбоотой мэдээ