Хятадын баячууд Их аварга Ассашёорюүгаар массаж хийлгэснээ сошиалаар цацжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-09-28 11:14:37

Хятадын баячууд Дагваа аваргаар массаж хийлгэснээ олон нийтийн сошиал сүлжээгээр цацжээ.

Энэ сарын 23-ны өдөр Хятадын баячуудын нэг Ши Ю Жү (史玉柱)гэгч өөрийн блогтоо Асашёорюү аваргаар массаж хийлгэж байгаа зургаа тавьж “Миний Японоос авчирсан массажистын нэрийг Аса (朝青龍)гэдэг. Энэ товаришийн гар их хатуу. Намайг гэмтээчих шахлаа” гэжээ. Мөн өдөр Хятадын өөр нэг баян Ма Юнь( 马云)гэгчид массаж хийж байгаа их аваргын зургийг дахин нийтэлж “Би Ассашёорюүгаар Ма даргадаа массаж хийлгүүлэв. Үхэр мэт Аса-гийн тэнхээтэй гар(力大如牛)түүнийг нухаж байна. Хэзээ “тасс” гэх дуу гарах бол... гэх мэтээр даажигнан бичжээ.

Хөххот.Б.Занданхүү

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд