Тяньжиний дэлбэрэлтэд өртөгсдөд нөхөн олговор өгч эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-09-28 11:16:21

Хятадын Тяньжин хотын Бинхай шинэ дүүргийн захиргаанаас "8-р сарын 12"-ны дэлбэрэлтэд өртөж шархадсан хүмүүст эрүүл мэндийн нөхөн олговор өгч эхэллээ.

Хохирогчдод эрүүл мэндийн нөхөн олговроос гадна ажлаас түр хугацаагаар чөлөөлөгдсөн, гэр бүлийнхнээ асран халамжлах чадвараа алдсан зэргийг тооцон нэмэлт тэтгэмж бас олгох аж. Бинхай шинэ дүүргийн захиргаанаас мэдээлж байгаагаар тус осолд өртөж шархадсан хүний тоо одоогийн байдлаар 430 болоод байгаа юм байна.

Б.Занданхүү. Хөххот. 2015.09.26

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд