Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчин бүрдүүлсэн жишиг сургууль ашиглалтад орлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 432 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа.
Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьсан сургуулийн шинэ өргөтгөл ашиглалтад орсноор тус дүүргийн 8,16,19,24 дүгээр хорооны хамран сургах тойргийн 3000 хүүхдээс 1000 хүүхдийг шинээр хамруулж нийт 80 бүлэгт 128 багштай 2732 хүүхдэд боловсролын үйлчилгээ үзүүлж, 3 ээлжээс бүрэн гарч 2 ээлжинд шилжиж байна.
Анги танхимын зохион байгуулалт, тохижилт сурагчдын аюулгүй, тав тухтай орчинд суралцах нөхцөлийг бүрэн хангасан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчинг давхар бүрдүүлсэн жишиг сургууль болсныг албаныхан тодотгов.
Төслийн захиалагчаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн Боловсролын газар, төслийн зөвлөхөөр Япон Улсын “Maцуда консултанг интернэйшнл”, барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Ивата Чизаки-Дай ниппон” компанийн хамтарсан түншлэл, туслан гүйцэтгэгчээр “Мухиа” ХХК ажиллажээ.