Өмнөд хөршид тусламжаар өгөх 30 мянган хонийг цуглуулж дуусчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-10-08 12:50:14

Дорноговь /МОНЦАМЭ/. Өмнөд хөршид тусламж болгож өгөх 30 мянган хонин сүргийг хилийн аймгуудаас цуглуулж Замын-Үүдээр хил нэвтрүүлэх ажил ямар шатандаа байгаа талаар тодрууллаа.


Хонин сүргийг бэлтгэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хорио цээрийн дэглэмийг сахиулах талаар шат шатандаа буюу Засгийн газар, ХХААХҮЯ, орон нутагт Ажлыг хэсэг байгуулсан.

Дорноговь аймгаас хонь бэлтгэн нийлүүлэх эрхийг авсан “Таанын амт” ХХК-ийн захирал Ю.Отгондэлгэртэй холбогдсон юм.

Түүний мэдээлснээр Дорноговь аймгаас цуглуулах 14 мянган хонийг ард иргэдээс худалдан авч тогтоосон дүрэм журам дэглэмийн дагуу Замын-Үүд дэх Хятадын хөрөнгө оруулалттай гоц халдварт өвчингүй хорио цээрийн бүсэд энэ оны 10 дугаар сарын 03-нд хүлээлгэн өгчээ.

Мөн бусад аймгаас бүрдүүлэх хонин сүргийн сүүлчийнхийг өнөөдөр буюу энэ оны 10 дугаар дугаар сарын 08-нд хүлээлгэн өгсөн байна.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр хонин сүргийн эхний хэсгийг хорио цээрийн дэглэмийн дагуу Замын-Үүд дэх гоц халдварт өвчингүй хорио цээрийн бүсэд 30 хоног байлгаад энэ сарын 22-ны үед Замын-Үүдийн хилийн боомтоор хил нэвтрүүлэх аж. Хонин сүргийг Хятадын талаас ачааны машинаар авахаар болжээ.

Холбоотой мэдээ