Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 90 гаруй хувьтай

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-09 11:08:34

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ЗДТГ-аас энэ сарын 8-нд “Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн” зохион байгууллаа.

Зөвлөгөөний үеэр хот, суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлд хэрэгжүүлж буй цаг үеийн ажлыг албаныхан танилцуулав.

Одоогийн байдлаар хот суурин газрын өвөлжилтийн бэлтгэлийг 93 хувьтай хангасан. Харин хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна.

Мөн Ховд аймгийн цаг агаарын урьдчилсан төлөвийн мэдээллийг УЦУОШТ-өөс танилцууллаа. Энэ өвөл 10 болон нэг, хоёрдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй. Улмаар энэ сарын 10-ны өдрөөс нийт нутгаар хүйтэрч эхэлнэ гэж албаныхан мэдээлэв. 

Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний төгсгөлд Ховд аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд байгууллагын удирдлагад хэд хэдэн үүрэг чиглэл өгсөн.

Тодруулбал, дулаан хангамжийн сүлжээг жигдрүүлэх, энэ долоо хоногт өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангах, орчны хог хаягдал цэвэрлэх, шинэчлэн баталсан хууль, дүрэм, журмуудыг сайтар судлах зэрэгт анхаарч ажиллахыг үүрэг болгов. 

Холбоотой мэдээ