“Идэвхтэй алхалтын аян”-ыг 10 хоног зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-10-12 07:41:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газар, хороод, эрүүл мэндийн төвтэй хамтран улсын хэмжээнд дэлхийн алхалтын өдрийг тэмдэглэхээр “Идэвхтэй алхалтын аян” сэдвийн дор 10 дугаар сарын 21-31-нд буюу 10 өдөр зохион байгуулна.


Энэ ажлын хүрээнд бямба гарагт нийслэл, дүүргүүдийн БТСХ-ны төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсгийн хурал боллоо. Аяны өдрүүдэд төрийн албан хаагчид 10 мянга алхаж ажилдаа ирэх, явах, аж ахуйн нэгж байгууллага хоорондоо алхалтын өдрийг чэлленж байдлаар дамжуулах, тухайн өдөр лифтээр биш шатаар гэсэн уриа гарган хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчлан тэмдэглэнэ.


Зохион байгуулагч байгууллагаар Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хороо, Биеийн тамир, спорт чийрэгжүүлэлтийн арга зүйчдийн нийгэмлэг болон бусад төрийн бус байгууллага оролцоно.

Холбоотой мэдээ