Ховд аймагт 55795 сонгогч санал өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-13 15:25:18

Ховд /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 15-ны өдөр болно.

Ховд аймгийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд дөрвөн нам эвсэл, бие даагч нийт 105  нэр дэвшигч өрсөлдөнө.

Улмаар аравдугаар сарын 14-ний өдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах юм. Одоогийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд 55795 сонгогч байна гэж бүртгэгдсэн. Үүнээс зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх иргэдийн мэдээлэл, хүсэлтийг нэгтгэж байна. Нэгдсэн тоон мэдээлэл хараахан гараагүй гэж Ховд аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.  

Холбоотой мэдээ