Хүү нь коронавирусээр халдварласнаа гадарлаагүй байсан гэж Д.Трамп мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-15 10:07:16

НЬЮ-ЙОРК. /TASS/. Хүү Бэрронд нь коронавирусний халдварт өвчин хөнгөн хэлбэрээр илэрсэн бөгөөд тэрбээр халдвар авснаа гадарлаагүй байсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Энэ тухай тэрбээр Айова муж улсад үг хэлэх үеэрээ мэдэгдсэн байна.


АНУ-ын хэд хэдэн муж улсад коронавирусний цар тахлын улмаас түр хаагаад байсан дунд сургуулиудын үйл ажиллагааг сэргээх болсныг Д.Трамп цохон тэмдэглэжээ.


“Хүүхдүүдэд энэ өвчин дийлэнх тохиолдол хөнгөн хэлбэрээр илэрч байна. Тухайлбал, Бэрроны коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд тэрбээр халдвар авснаа ч гадарлаагүй байсан. Хүүхдүүдийн дархлаа сайн байдаг. Тэднийг сургуульд нь явуулах хэрэгтэй” гэж тэрбээр хэлсэн байна.


Коронавиусний шинжилгээнийх нь хариу сөрөг гарсан тухай АНУ-ын тэргүүн хатагтай Меланья Трамп лхагва гарагт мэдэгджээ. 

Холбоотой мэдээ