ОХУ коронавирусний өсөлтийг зогсоодог эм гарган авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-17 12:03:06

МОСКВА. /TASS/. ОХУ коронавирусний үржлийг зогсоодог эм бүтээж байгаа бөгөөд одоогоор энэ эмний эмнэлзүйн өмнөх туршилтыг явуулж байгаа гэж тус улсын Эрүүл мэндийн яамны харшил, дархлаа судлаач Рахим Хаитов мэдэгджээ.


“Вирусний өсөлтийг зогсоодог коронавирусний халдварт өвчний тусгай эм одоогоор гараагүй. Бид эмийг гарган авахаар ажиллаж байна” хэмээн тэрбээр мэдэгдэв.


ОХУ-ын коронавирусний халдварт өвчинтэй тэмцэх шуурхай штабын мэдээлснээр, тус улсад халдварын 1 369 313 тохиолдол бүртгэгдсэн байна. Халдварын улмаас 23 723 нас барсан бол 1 056 582 хүн эдгэрчээ. 

Холбоотой мэдээ