Сурагчид байгаль, эх дэлхийгээ хамгаалах үйл ажиллагаанд хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-10-19 12:09:57

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Хантайширын нурууны халиун бугыг хамгаалах, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэх зорилготой "Алтайн халиун буга" ТББ-аас санаачлан Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулав. 


Уг ажилд ЕБС-ийн дунд ангийн сурагчид хамрагдан буга нутагшуулах үйл явцыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнтэй танилцан, "Бугын хүүхдүүд" баримтат киног үзэж, байгаль эх дэлхийгээ хайрлаж хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаанд хамрагдсан юм.  Энэхүү үйл ажиллагаанд "Уугуул нутгаа унаган төрхөөр нь" уриатай  "Алтайн халиун буга" ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Энхсайхан, төслийг санаачлагч А.Эрдэнэбилэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн хөтөлбөрийн зөвлөх М.Эрдэнэбилэг, Сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин болон удирдах зөвлөлийн гишүүд оролцож байгаль хамгаалахад чиглэсэн сонирхолтой мэдээллийг хүргэж байлаа.

Байгаль дэлхий, эх нутгаа гэсэн сэтгэлтэй залуусын санаачлагa, дэмжлэгээр байгуулсан "Алтайн халиун буга" ТББ 2016 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Хустайн нуруунаас 2017 онд 10 толгой, 2018 онд 10 толгой илийг Хантайширын нурууны бугын цөм нутаг болох Халиун сумын Гүү бариач багийн нутаг Бэлчирийн салаанд амжилттай дасган нутагшуулсан бол энэ онд дахин 21 илийг авчирч нутагшуулаад байгаа ажээ.


Холбоотой мэдээ