Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлага өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-10-20 10:46:20

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт нийгмийн даатгалын сангийн орлого оны эхний 9 сард 56.6 тэрбум төгрөг, зарлага 51.5 тэрбум төгрөг болжээ. Энэ нь өмнөх оныхоос орлого 10379.4 сая төгрөгөөр, зарлага 8527.3 сая төгрөгөөр тус тус өссөн байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оныхоос 10.4 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 23.0 хувиар, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 21.6 хувиар, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 12.5 хувиар, ажилгүйдлийн даатгалын  сангийн орлого 96.4 хувиар тус тус өссөн нь нөлөөлсөн байна.

Харин нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оныхоос 19.8 хувиар өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 20.7 хувиар, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 17.0 хувиар, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 10.1 хувиар, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 70.2 хувиар өссөн нь шууд нөлөөлжээ.

Холбоотой мэдээ