Цэрэг татлага пүрэв гарагт эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-10-20 16:22:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн цэрэг татлагын товчооны өргөтгөсөн хурал өнөөдөр Хангарди ордонд боллоо. Нийслэлийн Засаг даргын энэ оны А/1115 дугаар захирамжаар нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны татлагыг энэ сарын 22-25-нд зохион байгуулна.


Энэ сарын 16,17-нд дүүргүүдийн цэрэг татлагын товчооны халагдсан дайчдыг хүлээн авах, хугацаат цэргийн  албаны татлагыг зохион байгуулах бэлтгэл ажилтай танилцсан талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дэд хурандаа С.Баярмагнай өнөөдөр мэдээллээ.


Тэрээр, Зэвсэгт хүчин болон Хилийн цэргийн анги, байгууллагаас халагдсан дайчдыг хүндэтгэн хүлээн авах, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болон ажил олгогч байгууллагатай хамтран ажлын байранд зуучлах, хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулах ажиллагааг энэ сарын 16-18-нд нийслэлийн 8 дүүрэгт хүлээн авч, биеийн халууныг үзэж ариутгал халдваргүйжүүлэлтийг хангаж, 800 иргэнийг ажлын байранд зуучилсан талаар танилцуулав.

Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1115 тоот захирамжийн хүрээнд, цэрэг татлага зохион байгуулах ажилд нийт 2148 албан тушаалтан томилогдон ажиллаж байгаа аж. Зарлан мэдэгдэх хуудас тараах ажил 95 хувьтай байгаа бөгөөд үүнээс 1,558 иргэн цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр төлжээ.


Холбоотой мэдээ