Бразил “COVID-19”-ийн дархлаажуулалтын хөтөлбөртөө Хятадын вакциныг ашиглана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-10-21 15:37:57

БРАЗИЛИА. /BBC/. Бразил үндэсний дархлаажуулалтын хөтөлбөртөө Хятадын “Sinovac” компанид гарган авсан вакциныг ашиглахаар төлөвлөж байгаа талаар Бразилын эрх баригчид мэдээлжээ.


"Холбооны Засгийн газар “CoronaVac” вакцинаас 46 сая тунг худалдан авахаар тохиролцсон" гэж Сан-Паулу мужийн захирагч Жоао Дориа мэдээлсэн байна. Түүний хэлснээр, дархлаажуулалтын хөтөлбөрийг 2021 оны нэгдүгээр сараас эхлүүлэх ажээ.


Шинэ коронавирусний халдвар хамгийн их тархсан орнуудын нэг Бразилд 5.3 сая хүн халдвар авсан нь АНУ, Энэтхэгийн араас бичигдэх үзүүлэлт юм. Бразилд 155 мянган хүн халдвараар нас барсан бөгөөд уг үзүүлэлтээрээ дэлхийд хоёрдугаарт жагсаж байна. 

Холбоотой мэдээ