Бразилын Эрүүл мэндийн сайд халдвар авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-10-22 12:26:57

БРАЗИЛИА. /Xinhua/. Бразилын Эрүүл мэндийн сайд Эдуардо Пазуэллогийн коронавирусний шинжилгээний хариу лхагва гарагт эерэг гарсан тул гэртээ тусгаарлагджээ.


Өдгөө 57 настай Э.Пазуэлло Эрүүл мэндийн сайдаар энэ оны есдүгээр сард буюу түр үүрэг гүйцэтгэгчийн албыг дөрвөн сар хашсаныхаа дараа томилогдсон байна.


Бразилд коронавирусээр халдварласан өндөр албан тушаалтнуудын тоо ийнхүү нэгээр нэмэгдсэн бөгөөд өмнө нь Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару, тэргүүн хатагтай Мишель Болсонару нар халдвар авсан юм.


Мөн Уул уурхай, эрчим хүчний сайд Бенту Альбукерке, Боловсролын сайд Милтон Рибейро, Иргэний харьяаллын сайд Оникс Лоренцони зэрэг Засгийн газрын гишүүд “COVID-19”-өөр халдварласан байна. 


Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Бразилд 5.3 сая орчим хүн халдвар авч, 155 мянга гаруй хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ