Их Британи Брекситийн дараах анхны томоохон гэрээгээ байгуулжээ

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2020-10-23 11:22:23

ТОКИО. /TASS/. Их Британи, Япон баасан гарагт чөлөөт худалдааны гэрээ байгууллаа. Энэхүү хэлэлцээр нь Их Британи Европын Холбооны бүрэлдэхүүнээс гарснаас хойш хийсэн анхны томоохон гэрээ болж буй юм.


Гэрээнд гарын үсэг зурах ёслол Токио хотод болж, Их Британийн Гадаад худалдааны сайд Элизабет Трасс, Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицу нар баримт бичигт гарын үсэг зурсан байна.


Японы Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, уг гэрээг хоёр улсын парламент соёрхон баталсны дараа 2021 оны нэгдүгээр сард хүчин төгөлдөр болно. Энэхүү гэрээ нь Их Британи, Японы экспортын барааны 90 хувийнх нь татварыг цуцлах зорилготой юм. Их Британийн талын мэдээлснээр, 2019 онд хоёр улсын худалдааны хэмжээ 31.6 тэрбум фунт стерлингтэй (41 тэрбум ам.доллар) тэнцжээ. Одоогийн хэлэлцээр нь Япон улстай хийх худалдааг ойролцоогоор 15.2 тэрбум фунт стерлингээр (20 орчим тэрбум ам.доллар) нэмэгдүүлэх зорилготой байна.


Холбоотой мэдээ