Гэмт хэрэг үү, зөрчил үү?
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үүднээс зөрчил, гэмт хэргийн ялгаа болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дахь хүний эрхийн сэдвээр хуульч, судлаач Л.Галбаатараас тодрууллаа.
Иргэн зөрчил гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар, харин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулиар тохирох хариуцлага хүлээдэг. Эдгээр хууль нь нэгдсэнээр гэмт хэрэг, зөрчлөөс олон нийтийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлж байдаг ажээ.
Дээрх хоёр хуулийн ялгааг хуульч, судлаач Л.Галбаатар энгийн жишээгээр тайлбарлахдаа, “Иргэн А нь 200 мянган төгрөгөөр авсан гар цүнхээ өөрийн танил Б-д түр өгч, өөрийг нь түр гарах хооронд хадгалж байхыг хүссэн байна. Хэдэн минутын дараа А гарч ирээд Б-г хайсан боловч олдсонгүй. Б нь А-гийн цүнхийг өөртөө авч явсан бөгөөд буцааж өгөөгүй байна.
Б-ийн үйлдэл гэмт хэрэг, зөрчлийн аль нь болох вэ?
Энэ тохиолдолд “Хамгийн
түрүүнд тухайн хэрэг аль хуулийн зүйл заалтаар шийдвэрлэх боломжтой болохыг
харах хэрэгтэй. Энэ тохиолдол Зөрчлийн тухай хуулийн 8.7 болон Эрүүгийн хуулийн
17.4 дүгээр зүйлээр шийдвэрлэх боломжтой юм байна” гэв.
Зөрчлийн тухай хуулийн 8.7
дугаар зүйл. Хөрөнгө завших
-
Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн
эрхийг завшсан нь эрүүгийн
хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх
хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоо хоногоос гуч
хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэж заасан байна.
Эрүүгийн тухай хуулийн 17.4
дүгээр зүйл. Хөрөнгө завших
- Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заажээ.
Хохирлын хэмжээг харгалзан үзэж гэмт хэрэг эсхүл зөрчил болохыг
шийдвэрлэдэг байна. Тодруулбал, хуульд зааснаар 300 мянган төгрөгөөс доош
хэмжээний хохирол учирсан бол зөрчил, харин хохирлын хэмжээ 300 мянган
төгрөгөөс дээш байвал гэмт хэрэг болох юм байна.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа
дахь хүний эрх гэж юу вэ?
Энэ талаар хуульч, судлаач Г.Галбаатар хэлэхдээ “Зөрчлийн хэрэг бүртгэлт,
түүнд тавих прокурорын хяналт, зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаагаар
хэргийг бүхэлд нь шийддэг. Харин
“Зөрчлийн хэрэг бүртгэлт” гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг
тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан
тушаалтны явуулах хуульд заасан ажиллагаа юм” гэв.
Эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулдаг байна. Үүнд дараах эрх бүхий албан тушаалтан багтдаг ажээ.
Хуульч, судлаач Г.Галбаатар төгсгөлд нь дараах
асуултуудад хариулт өгч байна.
-
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг ямар үндэслэлээр
явуулдаг вэ?
-
Эрх
бүхий албан тушаалтан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл
гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгана.
Мөн гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх,
гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах, хялбаршуулсан журмаар зөрчил
шалган шийдвэрлэх, зөрчлийн хэрэг нээх шийдвэрийн аль нэгийг гаргаж, прокурорын
нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ.
-
Ямар тохиолдолд хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган
шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжтой вэ?
-
Зөрчил
үйлдэгдсэн нь ил тодорхой бол зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн
хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй. Мөн зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол
нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн
зөвшөөрсөн бол хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ.
Түүнчлэн зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан
хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон тохиолдолд эрх бүхий албан тушаалтан
хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авна.
-
Эрх бүхий албан тушаалтан прокуророос ямар үед зөвшөөрөл
авах вэ?
-
Орон
байранд үзлэг хийх, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл, баримт
бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргуулан авах үед
прокуророос зөвшөөрөл авна. Мөн
хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх, холбогдогчийн ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ,
үйл ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн, эсхүл барилга байгууламж, машин,
тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн ашиглалтыг түр зогсоох тохиолдолд
зөвшөөрөл авдаг. Хэрвээ аваагүй тохиодолд дээрх ажиллагааг эрх бүхий албан
тушаалтан хийх эрхгүй бөгөөд прокурорын зөвшөөрөлийг иргэд заавал шалгаж байх
хэрэгтэй.
-
Хэрэгт холбогдсон иргэн ямар эрхтэй вэ?
-
Ямар
зөрчилд холбогдон шалгагдаж байгаагаа мэдэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн
туслалцаа авах, эх хэлээрээ эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч
хэлмэрч авах, хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах, мөн зөрчил шалгах
тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах эрхтэй.
Түүнчлэн эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг
удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт
гомдол гаргах, өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу
хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг
ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах, мөн нотлох
баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх, зөрчлийн хэрэгтэй танилцах зэрэг эрхтэй байдаг
юм.
-
Тэгвэл иргэн ямар үүрэгтэй вэ?
-
Шүүх,
прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх, зөрчил шалган
шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, зөрчлийн хэргийн талаар үнэн зөв
мэдүүлэх үүрэг хүлээдэг болно.