Өвлийн ачааллаас өмнө ТГ-2 машиныг амжилттай залгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-24 11:34:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “ДЦС –IV” ТӨХК-ийн турбингенератор №1-4-г шинэчлэх төслийн хэрэгжилт 75 хувьд хүрч, өвлийн ачааллаас өмнө ТГ-2 машиныг амжилттай залгав.

Тус компанийн инженер техникийн ажилтны зөвлөгөөнд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, сайдын зөвлөх П.Товуудорж нар оролцож,  төслийн тодорхой үе шатыг амжилттай хэрэгжүүлсэнд талархал илэрхийллээ. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Монгол Улсын Эрчим хүчний салбарт хувь нэмэр оруулж буй томоохон төслийн үр дүн гарч, гүйцэтгэж буй ажлынхаа үр шимийг хүртэх хугацаа ойртлоо. Асуудал байгаа ч хамтын шийдэл олж байгаа нь ажилдаа эзэн болсны баталгаа” гэв.

Энэ хамт олны хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Эрчим хүчний тэргүүний ажилтан цол, тэмдгээр  Турбин цехийн баланс доргионы мастер С.Пүрэвсүрэн, Турбин цехийн Машинт тоноглолын засварын мастер С.Эрдэнэбат, Цахилгаан цехийн Ерөнхий схемийн реле хамгаалалтын инженер Б.Мягмарсүрэн, ДХХАЦ-ийн Ерөнхий хэмжүүрийн инженер Б.Даваадалай, төслийн гүйцэтгэгч ОХУ-аас ирж ажиллаж буй  шиф инженер К.С.Анатольевич, “Ротек” ХК-ний мастер Н.С.Геннадьевич, “Энергетичиские решении” компанийн талбайн удирдагч З.А.Павлович, “Ротек” ХК-ний  дулаан техникийн тэргүүлэх инженер Л.Е.Николаевич нарыг шагналаа.

Холбоотой мэдээ