Зургаан хувийн хүүтэй зээлийг 2,5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлээд байна

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-10-24 11:50:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орон сууцны 6 хувийн хүүтэй зээлд Монголбанк энэ сарын 15-ны байдлаар 2,5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна.

Төв банкнаас 9, 10 дугаар сард 58 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд хуваарилжээ. Үүнээс есдүгээр сард 37,2 тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлжээ.

Засгийн газар, Монголбанк хамтран орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлж, нийт 5 их наяд орчим төгрөгийн санхүүжилтийг 88 мянга гаруй өрхөд олгосон. Үүнээс 24 мянга гаруй өрх гэр хорооллоос орон сууцанд орж, 15 мянга гаруй өрх орон нутагт ипотекийн зээлд хамрагдав. 

Холбоотой мэдээ