Хог хаягдлын менежментээр суралцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-10-26 13:54:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас баталсан "Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030" хөтөлбөрийг аймаг, орон нутагт хэрэгжүүлж байна. 

Тухайлбал, Баянхонгор аймаг "Ногоон хөгжлийн бодлого"-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс аймгийн ИТХ -ын дэргэдэх "Тогтвортой хөгжил- түншлэл" Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газар, Тогтвортой хөгжлийн "Шизүмон" нийгэмлэг хамтран тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн боловсролтой, амьдралын зөв хэв маягтай иргэн бэлтгэх "Эко Баянхонгор" төслийг хэрэгжүүлж эхлээд байна. 




Төслийн хүрээнд аймгийн ИТХ-ын дэргэдэх "Тогтвортой хөгжил-түншлэлийн зөвлөл", "Цэвэр хот" ОНӨҮГ, "Шизүмон" Тогтвортой хөгжлийн нийгэмлэг хамтран аймгийн төвийн "Эрдэнэмандал" ахлах сургуулийн захиргаа, аж ахуйн тэнхимийн багш ажилчид 100 шахам хүнд сургалт зохион байгууллаа.


Мөн аймгийн албан байгууллага, ААН-ийн ажилтан, ажилчдад "Тогтвортой хөгжил-хог хаягдлын менежмент" сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Сургалтаар аймгийн иргэд, албан хаагч нар хог хаягдлыг төрөлжүүлж ангилах, тээвэрлэх, хог хаягдлыг дахин боловсруулах талаар мэдээлэл авч суралцаж байна. 



Холбоотой мэдээ