АНУ Ираны нефтийн салбарт шинэ хориг тавилаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-10-27 13:44:09

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ Ираны нефтийн салбарын төлөөлөгчид, аж ахуй нэгжүүдийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авчээ.


АНУ-ын Худалдааны яамнаас даваа гарагт мэдээлснээр, Ираны Нефтийн яам, Үндэсний нефтийн компани, Үндэсний нефтийн зөөвөрлөгч компани нь Ираны Хувьсгалт гвардын “Qods” хүчинд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн тул хориг тавьсан байна.


Мөн Нефтийн яамны сайд Бижан Намдар Зангане болон дээр дурдсан компаниудын өндөр албан тушаалтнуудыг хоригийн жагсаалтад оруулжээ. “Qods” хүчний төлөө ажиллаж байна гэж мэдэгдсэн Иранаас Иракт суугаа Элчин сайдыг АНУ-ын засаг захиргаа хар жагсаалтад оруулснаас хэдэн өдрийн дараа уг шийдвэр гарчээ.


Ираны Гадаад хэргийн сайд Мухаммед Жавад Зариф АНУ-ын даваа гарагт гаргасан шийдвэртэй холбогдуулан, “АНУ хориг арга хэмжээ авах зуршилтай болсон гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Ираны эсрэг эдийн засаг арга хэмжээ нь АНУ-ын нөлөөг ихэсгэх бус улам багасгана” гэж мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ