Сүхбаатар сумын Засаг даргаар Л.Ганболдыг уламжиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-10-28 10:11:17

Сэлэнгэ/МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын МАН-ын Хорооны хуралдаанаар Лхагважавын Ганболдыг Сүхбаатар сумын Засаг даргаар томилохоор болж сумын ИТХ-д тогтоолыг уламжиллаа.

Сумын Засаг даргад хуучин дарга Т.Гантулга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Л.Ганболд нар нэр дэвшин өрсөлдлөө. Ингээд хуралд оролцсон гишүүдийн 56 хувь нь Л.Ганболдыг дэмжсэн байна. Энэхүү тогтоолыг шинэ бүрэлдэхүүнтэйгээр хуралдах Сүхбаатар сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанаар хэлэлцэх юм. 

Холбоотой мэдээ