Бүх нийтийн цэвэрлэгээг тогтмолжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-10-28 15:43:31
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын хэмжээнд албан байгууллагууд сар бүрийн сүүлчийн долоо хоногийн баасан гараг, айл өрх, иргэд бямба гараг бүр орчны цэвэрлэгээг тогтмол зохион байгуулж байхаар боллоо.
Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ж.Мөнхсоёлын захирамжийн дагуу тухайн хуваарь гарч байгаа бөгөөд иргэдийг цэвэрлэгээндээ идэвхтэй оролцож, хотоо цэвэр байлгахад хүчээ нэгтгэхийг уриалав.
Сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн эзэмшлийн газраас гадагш 50 метр газрын хог хаягдлыг түүж бөөгнүүлэх, хог хаягдлаар бохирлогдсон газрыг цэвэрлэх үүргийг ийнхүү хүлээлээ. Хуваарьт газрынхаа хог хаягдлыг түүж бөөгнүүлээгүй, ачуулаагүй аж ахуйн нэгжийн захирал, байгууллагын дарга, эрхлэгч, багийн Засаг дарга нарт холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцож ажиллах юм байна.
Холбоотой мэдээ