Ховд аймгийн хүн ам жилд дунджаар 1.7 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-29 17:59:48

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хүн ам 89712, өрхийн тоо 22513 боллоо. Энэ нь хүн амын тоо 2010-2020 онд жилд дунджаар 1.7 хувиар өссөн үзүүлэлт гэж Ховд аймгийн Статистикийн хэлтэс мэдээллээ.  

Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогыг нэгдүгээр сарын 09-15-ны өдөр Ховд аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулсан. Үүнтэй холбогдуулан энэ сарын 28-нд Ховд аймгийн Статистикийн хэлтсээс Хүн ам орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын үр дүн”-гийн талаарх тайлангийн хурал зохион байгуулжээ.

Энэ үеэр аймгийн тооллогын комиссын дарга, гишүүд “Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын үр дүн”-гийн тухай илтгэл тавив.  Үүнд  Ховд аймгийн хүн ам 89712, өрхийн тоо 22513 болсон. Өөрөөр хэлбэл хүн амын тоо 2010-2020 оны хооронд жилд дунджаар 1.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан болохыг онцоллоо. 

Энэ удаагийн тооллогод НҮБ-аас 2008 онд шинэчлэн боловсруулсан “Хүн ам, орон сууцны тооллогын зарчим, зөвлөмж”-ийг удирдлага болгож, олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн аргачлалаар хийжээ.   

 

Холбоотой мэдээ