О.Сумьяасүрэнг Өвөрхангай аймгийн Засаг даргаар батламжлахаас татгалзлаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-10-29 22:01:09

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаан энэ сарын 26-ны өдөр хуралдаж, 41 Төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулан үнэмлэхийг олголоо.

 

Орон нутгийн сонгуулийн дүнгээр Өвөрхангай аймаг дахь 41 мандатын 35-ыг МАН-аас нэр дэвшигчид, зургаан суудлыг АН-аас нэр дэвшигчид авчээ. Олонх болсон Намын бүлгээс Арвайхээр сумын Засаг дарга О.Пүрэвдоржийг аймгийн ИТХ-ын даргад нэр дэвшүүлж, Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонголоо.

 

Мөн өмнөх дөрвөн жилд аймгийн ИТХ-ын даргаар ажилласан А.Ишдоржийг Намын хорооны шийдвэр, Удирдах зөвлөлийн тогтоолоор нэр дэвшүүлсэн боловч тухайн үед ялагдал хүлээсэн төлөөлөгч О.Сумьяасүрэн өөрийн нэрийг дахин дэвшүүлж, улмаар 21х20 харьцаагаар О.Сумьяасүрэн олонхийн саналыг авсан юм.

 

Гэвч түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Засаг даргаар батламжлахаас татгалзсан бөгөөд өнөөдөр хуралдсан ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар ээлжит бус хуралдааныг энэ сарын 30-ны өдөр хуралдуулахаар зарлаад байна.

 

Холбоотой мэдээ