Алхалтын өдрөөр хүүхдийн эрхийн төлөөх аянд нэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-10-31 13:07:14

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэд алхалтын өдөрлөгт идэвхтэй оролцжээ. Энэ сарын 20-ны өдөр орон даяар зохион байгуулсан энэхүү үйл ажилагаанд Сүхбаатар сумын 315 иргэн нэгдсэн байна.

Энэхүү алхалт нь хэн нэгний төлөө биш, зөвхөн хувь хүн өөрийнхөө эрүүл мэндэд зориулсан хөрөнгө оруулалт болж буйгаараа онцлог байв. Нийтийг хамарсан “эрүүл мэндийнхээ төлөө–алхангаа ярилцъя” үйл ажиллагаанд Сүхбаатар сумын 24 байгууллагын 300 гаруй ажилтан албан хаагч, сурагчид, настнууд нэгдэн оролцжээ. Тэд төв талбайдаа цугларан аэробек, хийн дасгал хийсэн аж. Үүнийхээ дараа “Партизан”-ны талбайгаас гараанд гарч, Цэнгэлдэх хүрээлэн буюу иргэдийн хэлж заншсанаар наадмын талбай хүртэл долоон км замыг алхаж туулсан байна. Энэхүү алхалтын үеэр “нийтийн биеийн тамирыг хэрхэн хөгжүүлэх талаар” оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, хөгжөөнт тоглоом тоглуулан нэгэн дурсамжийг бүтээжээ. Үүнчлэн алхалтад оролцогчид энэ үеэр сэтгэл эмзэглүүлж буй хүүхдийн эрхийн төлөөх “Хүн бай” аянд хамтдаа нэгдсэн байна.

Энэхүү алхалтын өдөрлөгийг аймгийн ЭМГ, БТСГ, АДБ-ийн “Сэлэнгийн долгио чуулга, Хилийн 0243 дугаар анги, Цагдаагийн газрын хамт олон хамтран зохион байгуулжээ. 

Холбоотой мэдээ