"Тавуулаа" тоглолт болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВМонголын урлагийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр засаг, олон түмэндээ хүндлэгдсэн Монгол Улсын гавъяат жүжигчин, Төрийн соёрхолт Д.Сосорбарам, Ардын жүжигчин Ш.Чимэдцэёэ, МУГЖ Г.Эрдэнэбат, Ц.Төвшинтөгс нарын "Тавуулаа" уран бүтээлийн тоглолт Төв аймгийн Зуунмод суманд болно.
Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит Монгол туургатан тёатрын тайзнаа 5 сарын 25, 26-ны 18 цаг 30 минутад болох тоглолтын тасалбарыг 20 мянган төгрөгөөр борлуулж байна. Гавъяатуудын анхны хамтарсан тоглолтыг тохиолдуулж, Төв аймгийн Засаг даргын тамгын газраас энэ сарын 25-ны 12 цагт Зуунмод сумын Солонго цогцолборт хүүхэд залуучуудын уулзалт зохион байгуулахаар төлөвлөж, өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьлаа.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг