“Энэрэхүйн эздийн дуулал” урлагийн анхдугаар наадам боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн байгууллагуудын эмч, сувилагч, дэмжих үйлчилгээний ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх ажлын хүрээнд “Энэрэхүйн эздийн дуулал” урлагийн анхдугаар наадмыг энэ сарын 1-ний өдөр аймгийн ЭМГ-аас зохион байгууллаа.
Түүчнлэн хамт олонч нөхөрсөг байдлыг бий болгох, урлагийн авьяас
билгийг нээн тодруулж хөгжүүлэх, урлагийн гоо зүйн боловсролыг дээшлүүлэх,
эрүүл мэндийн яамны түүхт 100 жилийн ойд оролцох үзүүлбэрийг бэлтгэх зорилготой
урлагийн наадамд аймгийн
эрүүл мэндийн 10 баг өрсөлдсөн юм.
Тэд гоцлол дуу, хамтлаг дуу, хамтлаг
хөгжим, хамтлаг бүжиг, язгуур урлаг, жүжигчилсэн тоглолт гэсэн таван номинацаар
өрсөлдсөн аж. Цаг ямагт хүн ардынхаа эрүүл энхийн манаанд байдаг
тус салбарынхан нэгэн өдрийг ийнхүү урлагаар төлөөлүүлэн хамт олонч байдлыг бий
болгосон юм.
“Энэрэхүйн эздийн дуулал” урлагийн анхдугаар
наадмын тэргүүн байрт Нэгдсэн эмнэлгийн “Амин зүрх” баг,
Дэд байрт Нэгдсэн эмнэлгийн “Бид ялна” баг, удаах
байрт Шарын гол сумын эрүүл мэндийн төвийн “ Үндэстэн” баг шалгарчээ.
Шилдэг зохион байгуулалттай хамт
олноор Нэгдсэн эмнэлгийн “ Шонхрууд” баг, Олны талархал хүлээсэн хамт олноор “МЭДСТОБ”, “Түвшин холбоо” өрхийн эрүүл мэндийн төвийн “Хун
цагаан” баг тус тус шалгарчээ.