Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-11-03 13:35:10

Дорноговь/МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд сумын “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газрын хамт олон өөрийн байгууллагадаа ажилладаг орон гэргүй, хонох газаргүй, ойр дотны хамаатан садангүй, гэр бүлгүй, найз нөхөд ажилчдынхаа гэрээр хонож өнждөг байсан гурван ажилчны нийгмийн асуудлыг шийдвэрлэжээ.

Тус  байгууллагаас Үйлдвэрчний  эвлэлийн хороотой хамтран  тэдэнд шинээр гэр барьж өгч өвөл хаврыг дулаан өнгөрүүлэх боломж нөхцлийг бүрдүүлснээс гадна эд материал, ахуйн хэрэглээ, хоол хүнс, түлээ нүүрсний тусламж үзүүлсэн байна.

Мөн аймгийн Улаан загалмайн нийгэмлэгээс дээрх ажилчдад бүрэн ээлжийн хувцасаар дэмжлэг үзүүлсэн аж.

Холбоотой мэдээ