Цагдаагийн алба хаагчид англи хэлний мэдлэгээ дээшлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-11-04 08:30:12

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Цагдаагийн газраас алба хаагчдынхаа гадаад хэлний мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, тэднийг сургах, хөгжүүлэх чиглэлд олон талт ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Тодруулбал, өнөөдөр Ховд аймаг дахь Цагдаагийн газраас Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа.  

Гэрээний дагуу эхний ээлжинд цагдаагийн 46 алба хаагч англи хэлний сургалтад хамрагдах юм.  

 

Холбоотой мэдээ