Вьетнамд шуурганы улмаас олон хүн амиа алджээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2020-11-04 15:01:21

ХАНОЙ. /China Daily/. Вьетнамын төвийн нутгийг “Молаве” шуурга дайран өнгөрсний улмаас 39 хүн амиа алдаж, 44 хүн сураггүй болоод байна гэж тус улсын Байгалийн гамшгийг уршгийг арилгах хорооноос өнөөдөр мэдээллээ.


Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан тохиолдол Куангнам, Нгеан, Даклак зэрэг мужид бүртгэгдсэн бөгөөд амиа алдагсдын тоо өмнөх өдрийнхөөс гурваар нэмэгджээ. Мөн өнөө өглөөний байдлаар олон өрх гэрэл цахилгаангүй хэвээр байжээ.


Вьетнамд энэ оны эхний 10 сарын байдлаар хөрсний гулгалт, үер, мөндөр зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 335 хүн амиа алдсан юм уу сураггүй болж, 913 сая ам.долларын хохирол учирсан гэж тус хорооны тайланд мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ