Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-11-06 16:10:57

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Цагдаагийн газраас иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал, болгоомжтой байхыг сэрэмжлүүллээ.

Энэ оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 12:15 цаг орчимд Ховд аймгийн Буянт сум Цагаанбургас багийн нутаг буюу аймгийн төвөөс урагшаа 45 км зайд  асфальтан замд Nordbenz маркийн автомашин осолджээ.

Улмаар жолооч 44 настай эрэгтэй Л, зорчигч 50 настай эмэгтэй Ц гэх хоёр хүн амиа алдсан ноцтой зам тээврийн осол Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.  

Иймд жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахад анхаарахыг сэрэмжлүүлж байна.

Холбоотой мэдээ