Үнсний төмөр сав тарааж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн НААҮГ-аас санаачлан Дархан сумын гэр хорооллын айл өрхүүдэд үнсний төмөр савыг өнөөдрөөс эхлэн тарааж эхэллээ.
Учир нь гэр хорооллын айл өрхүүдээс гарч буй хог хаягдлын
60-70 хувийг үнс эзэлдэг аж.
Тиймээс өвлийн улирал ирж буйтай холбогдуулан гэр
хорооллын айл өрхүүдийн галлагаа нэмэгдэж үнс нурмаа таггүй саванд хийснээс
үүдэн гал алдах цаашлаад салхи шуурганд хийсч, газрын хөрсийг бохирдуулах, элдэв
өвчний нян тээгч болж хувирдаг байна. Тиймээс уг байдлыг багасгах, зогсоох
үүднээс шат дараатайгаар хэрэгжүүлэхээр уг ажлыг санаачилсан аж.
Энэхүү савыг
тарааснаар айл өрхүүд үнс нурмаа тагтай саванд хийж орчны бохирдол, элдэв
өвчнөөс урьдчилан сэргийлэх, хог хаягдлаа ил задгай хаяхгүй байх давуу талтай гэж
үзжээ.
Эхний ээлжинд 100 ширхэг үнсний савыг
тараах бөгөөд цаашид төсөл болон хэрэгжүүлэн үр дүнг нь үзэж айл, өрхүүдэд
тараах ажлыг хийхээр төлөвлөжээ. Тиймээс иргэд та бүхэн зориулалтын саванд үнс нурмаа хаяж хэвшихийг аймгийн НААҮГ-аас уриалж байна.