Хадгаламж, зээлийн хоршоодын тоо цөөрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-09 11:56:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хадгаламж, зээлийн хоршоодын тоо энэ оны гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар цөөрч 248 болжээ.


Нийт 73 мянга гаруй гишүүнд санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн бөгөөд ХЗХ-дын хөрөнгө өмнөх оны мөн үеийнхээс 6.0 хувиар нэмэгдэж 234.4 тэрбум төгрөгт хүрч, хадгаламжийн хэмжээ 163.6 тэрбум төгрөг боллоо.


Нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеийнхээс 4.3 хувиар өсөж 171.2 тэрбум төгрөгт хүрснээс 88.4 хувийг хэвийн, 7.3 хувийг хугацаа хэтэрсэн, 4.3 хувийг  чанаргүй зээл эзэлжээ.


ХЗХ-дын олгосон зээлийн 70.8 хувь нь хэрэглээнд, 12.1 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, 5.9 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ногдож байна.  


Хадгаламж, зээлийн хоршоодын гишүүдийн мөнгөн хадгаламжийн сарын жигнэсэн дундаж хүү 1.46 хувьтай, зээлийн хүү 2.85 хувьтай байв.

Холбоотой мэдээ