ОХУ-д коронавирусний халдварын 21798 шинэ тохиолдол илэрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-11-09 16:10:57

МОСКВА. /ТАСС/. ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 21798 шинэ тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.


ОХУ-д өдөрт бүртгэгдсэн шинэ тохиолдлын тоо дөрвөн өдөр дараалан 20 мянгаас давжээ. Шуурхай штабаас мэдээлснээр, тус улсад халдварын нийт тохиолдлын тоо 1 796 132 болж нэмэгдсэн байна.


Нийслэл Москва хотод коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын тоо нэг өдрийн дотор 6 897-гоор нэмэгдсэн бол Санкт-Петербургт 1403 шинэ тохиолдол илэрсэн байна. Тус хоёр хотын хувьд энэ нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн дээд үзүүлэлт юм.


Нас барсан тохиолдлын тоо нэг өдрийн дотор 256-гаар нэмэгдэж, 30 793 болсон бол 10 722 эмнэлгээс гарснаар эдгэрсэн нийт хүний тоо 1 335 141-д хүрчээ.


 

Холбоотой мэдээ