“Мал мах” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-11-10 13:57:26

Дорноговь /МОНЦАМЭ/.Эрүүгийн Цагдаагийн албанаас улсын хэмжээнд энэ оны 10 дугаар сарын 15-наас  эхлэн 45 хоногийн хугацаатай мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх зорилготой “Мал, мах” нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсээс хоёр чиглэлд 24 цагаар хяналтын пост, хөдөлгөөнт эргүүл ажиллуулж байгаа аж.

Дээрх үйл ажиллагааг зохион байгуулснаар мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилготой гэж албаныхан мэдээлэв.

Холбоотой мэдээ