Гурил бүтэн жил, махны таван сарын нөөцтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэдийг тайван байхыг зөвлөж байна. Шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх бөгөөд Дархан-Уул аймгийн хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний бодит нөөцийн судалгааг хүргэж байна.
2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн
байдлаар мах 146,7 хоног буюу таван сар
орчмын нөөцтэй, гурил 452 хоног буюу бүтэн жилийн нөөцтэй, гурилан бүтээгдэхүүн 2,44 хоног, төрөл бүрийн будаа 10 хоног, хуурай сүү 8 хоног, өндөг 0,7 хоног ургамлын
тос 4 хоног, төмс 239 хоног, хүнсний ногоо 10 хоног, элсэн чихэр 51 хоног, давс 22 хоног, савалсан ус 0,4 хоногийн нөөцтэй байна.
Тиймээс иргэд та бүхэн эмнэлэг, эмийн
сан, хүнсний бүтээгдэхүүн худалдан авахаас бусад үед хөл, хөдөлгөөнөө
хязгаарлаж гэртээ байхыг анхааруулж байна.