Найман мянган иргэн огт ажилгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-11-12 10:57:50

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд найман мянга гаруй иргэн огт ажилгүй байна.

Тодруулбал, тус аймгийн хувьд эдийн засгийн идэвхтэй 39 мянган иргэн байдгаас 29 мянга гаруй нь л өнөөдрийн байдлаар хөдөлмөр эрхэлж байгаа юм. Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар Дорнод аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин 9.8 хувьтай байгаа гэсэн судалгааны дүн гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг буурсан үзүүлэлт гэв. Харин хөдөлмөр эрхлэлтийн түвшин 48 хувьтай байгаа нь улсын дунджаас 10.1 хувиар,  ажиллах хүчний оролцооны түвшин 50.6 хувь байгаа нь улсын дунджаас 9.2 хувиар бага үзүүлэлт аж. Энэ үзүүлэлтүүдийг цаашид өсгөхөөр олон ажлыг төлөвлөж байна гэж ХХҮГ-аас мэдээллээ.

Дорнод аймаг сүүлийн жилүүдэд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр томоохон бодлого хэрэгжүүлж, тулгамдсан асуудлуудыг аймгийнхаа түвшинд шийдвэрлэхээр багагүй ажил өрнүүлж байгаа юм. 

Холбоотой мэдээ