З.Мэндсайхан: Хотод махны нийлүүлэлт өмнөх үеийнхээс ч илүү байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-12 21:31:52
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын даргын тушаалаар Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штабыг байгуулсан талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өнөөдөр мэдээллээ. 


Уг штабыг ХХААХҮ-ийн сайд ахлан холбогдох төрийн захиргааны байгууллага, нийслэлийн Засаг дарга болон аймгуудын Засаг дарга нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ. 


"Гамшгийн тухай хуульд заасан ерөнхий төвөвлөгөөнд тусгасны дагуу тус штабыг байгуулсан. Өөрөөр хүнсний нөөцөд эрсдэл учирсан зүйл байхгүй" хэмээн ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэлдээ онцолсон. 


Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд хүнсний нөөц хангалттай байгаа бөгөөд хүнсний зах, супермаркетууд чөлөөтэй ажиллаж байна хэмээн тэмдэглээд, мах ачсан урсгалыг хянаж үзэхэд Улаанбаатар хотод өмнөх үеийнхээс ч илүү нийлүүлэлттэй байгааг дурдлаа. Тиймээс хүнсний асуудалд иргэдийг амгалан тайван байхыг хүслээ. 

Холбоотой мэдээ