“Panasonic” компанийн ерөнхий захирал огцорно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-13 15:54:04

ТОКИО. /TASS/. Японы электрон бараа үйлдвэрлэгч “Panasonic” компанийн ерөнхий захирал Казухиро Цуга албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр болжээ.


Тэрбээр ирэх оны 6 дугаар сарын 24-нд албан тушаалаа орхих бөгөөд түүний албан тушаалыг Юки Касуми гэдэг хүн хаших аж. Үүнтэй холбогдуулан компани удахгүй хэвлэлийн бага хурал хийж, ийм шийдвэр гаргах болсон талаар тайлбар өгч, компанийн цаашдын төлөвлөгөөний талаар мэдэгдэх аж. 

Холбоотой мэдээ