Татварын албан хаагчдын 70 хувь гэрээсээ цахимаар ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-11-14 10:33:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл, дүүргийн татварын байгууллагын байцаагч, алба хаагчдын 70 хувийг цахимаар ажиллуулж буй талаар Татварын ерөнхий газраас мэдээллээ. 

УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу Татварын ерөнхий газрын  Гамшгийн удирдлагын баг өчигдөр онлайнаар хуралдаж дээрх зохицуулалтыг хийгээд байна. Татварын албаны үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах, "COVID-19"-ийн  цар тахлын үеийн “Үйл ажиллагааны тасралтгүй байдлын төлөвлөгөө”-ний дагуу Татварын ерөнхий газар, Том татвар төлөгчийн газар, Нийслэлийн татварын газар, Нийслэлийн дүүргийн Татварын хэлтсийн ажилтан албан хаагчдын 70 хувийг цахимаар ажиллуулж байна. Тиймээс иргэд, ААН-үүд Монголын татварын албаны цахим татварын нэгдсэн систем etax.mta.mn болон мөн татварын зөвлөгөө өгөх 1800-1288 утсанд хандаж, цахимаар үйлчлүүлэх боломжтой байна. 



Холбоотой мэдээ