Улаанбаатарт өдөртөө 0 хэм байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2020-11-17 08:01:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлэрхэг. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 0 хэм байна.

 

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн өмнөд , 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

 

2020 оны 11 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Говийн аймгуудын ихэнх нутаг, баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.


2020 оны 11 дүгээр сарын 17-21 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв


17-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 19-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 20-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Холбоотой мэдээ