Улаанбаатар болон бусад аймаг хотод хөл хорионд байгаа иргэдийн бүртгэл авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-11-17 12:01:41

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс энэ сарын 16-ны өдөр хуралдаж, дараах шуурхай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Үүнд:

1. Улаанбаатар болон бусад аймаг хотод хөл хорионд байгаа Увс аймгийн иргэдийн бүртгэлийг http://www.uvs.gov.mn/6584 цахимаар авах,

2. Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний хүрээнд аймгийн шуурхай штабыг зохион байгуулсан бөгөөд энэ нь 24 цагаар үүрэг гүйцэтгэж, ажиллаж байхаар шийдвэрлэлээ. Шуурхай штаб ажлын тусгай горимд шилжин ажиллаж 8021-0105 тоот дугаараар 24 цагийн турш иргэдээс санал, хүсэлт, гомдол мэдээллийг хүлээн авна. Аймгийн хэмжээнд 24 цагийн турш ковидтой холбоотой мэдээлэл, зөвлөмжийг 7008-3703, 9645-3149 тоот дугаараар тус тус хүлээн авч байна.

3. Шуурхай штабт 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад дулаан хэмжигч, амны хаалт, гар ариутгалын бодис зэргийг хангах тал дээр анхаарч ажиллах,

4. Сургуулийн дотуур байруудыг тусгаарлан ажиглах байр болгох,

5. Авто замын хөдөлгөөн, иргэдийн хяналтыг сайжруулах,

6. Аймгийн хэмжээнд шаардлагатай эм эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, хувцас хэрэгслийг татан авах,

7. Сургуулийн дотуур байрны хүүхдүүдийг зохион байгуулалттайгаар гэр гэрт нь эцэг эхэд нь хүлээлгэн өгөхөөр боллоо.

    Аймгийн хэмжээнд ажиглалтад Бөхмөрөн сумын харьяат 3 иргэн байгаа бөгөөд тэднийг тус сумын Соёлын төвд тусгаарласан байна. Мөн Түргэн суманд 8 иргэнийг, Улаангом суманд 5 иргэнийг гэрийн ажиглалтад аваад байгаа бөгөөд нийт 16 хүнийг хяналтад авчээ. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарласан болон ажиглалтад авсан хүн байхгүй байна.

Холбоотой мэдээ